Монголын төмөр зам ТӨХК-аас 2023 онд хийх бүтээн байгуулалтаа танилцууллаа. Засгийн газрын тогтоолын дагуу Монголын төмөр зам ТӨХК концессоор Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 420 км /зүүн босоо/, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1300км /баруун босоо/ замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран барихаар болсон. Тэгвэл баруун болон зүүн босоо чиглэлийн замыг барих хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, энэ онд зарим хэсгийг ашиглалтад оруулах аж. Шинэ төмөр замуудыг барихдаа эхлээд боомтын холболтын төмөр замыг барина Монголчууд дотооддоо төмөр зам бариад тэр нь БНХАУ-ын хил дээр очоод гацдаг тохиолдол бий. Тухайлбал, бид дотооддоо Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаа амжилттай барьсан ч Ханги-Мандал боомтыг холбох төмөр замыг бариагүйгээс түүхий эдээ төмөр замаар шууд гаргаж чадахгүй байна. Үүнтэй адил нэг жишээ нь, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр зам болоод байгаа юм. Тэгвэл шинээр барих төмөр замууд буюу баруун, зүүн босоо төмөр зам дээр ийм явдлыг давтахгүй аж. Ингэхийн тулд шинэ төмөр зам барихдаа эхлээд Монгол-Хятадын хил хоорондын холболтын төмөр замыг эхэлж барина гэж