Монгол Улсын эрчим хүчний салбарт аваарын дохио асаад удаж буй. Суурилагдсан хүчин чадлаас хэрэглээ 50 хувь давж, цаашлаад салбарын хэмжээнд тоног төхөөрөмжийн 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссаныг мэргэжилтнүүд анхааруулсан. Энэ өвлийг давлаа ч ирэх өвөл дахиад л хүнд байдалтай нүүр тулна.
Монгол Улсын хувьд хамгийн ойрын хугацаанд ашиглалтад орох шинэ эх үүсвэр нь Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станц. Урьдчилсан тооцоогоор 2024 оны сүүлээр ашиглалтад орох төлөвтэй. “ТЭЦ-III”-ийн 300 МВт-ын өргөтгөлийн хэлэлцээр амжилттай болж, энэ хавар эхэлбэл 2027 онд ашиглалтад орох тооцоо бий. Эдгээрээс өөр ойрын хугацаанд ашиглалтад орох эх үүсвэр байхгүй тул тариф нэмэх шийдвэр гаргасан. Нөгөө талд байгаа хүчин чадлаа тасалдуулахгүйн тулд эх үүсвэрээ өргөтгөх, шинэчлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн. 2023 онд эрчим хүчний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр улсын төсөвт багагүй хэмжээний хөрөнгө оруулалт суулгаад байна. Тодруулбал, улсын төсвөөс 101.1 тэрбум, гадаадын зээл тусламжаар 387.4 тэрбум төгрөгөөр дараах 13 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:
-Дорнод аймагт Дулааны цахилгаан станцын өргөтгөлд 52 тэрбум төгрөг
-Төв аймагт Цахилгаан дамжуулах агаарын шугам тавихад 18.6 тэрбум төгрөг