Бид өдөр тутамдаа амьдралын зөв хэв маяг, чанартай бараа бүтээгдэхүүн зэрэг олон хэрэгтэй мэдээллийг дэлхийн одуудаас суралцаж, үлгэрлэн авдаг. Тэгвэл дуртай алдартнаа ямар, ямар хэлтэйг мэдэж авч, олон хэл сурсан “ноу-хау”-аас суралцан, гадаад хэлээ сайжруулахдаа ашиглавал ямар вэ. Уншигч танд дэлхийн олон хэлтэй дэлхийн талаар хүргэе.
Бид бүхний мэдэх “Sabrina (1954)”, “Funny Face (1957)”, “The Nun's Story (1959)” гэх мэт кинод дүрээ мөнхөлсөн алдарт жүжигчин Audrey Hepburn бага насаа Бельги, Англи, Нидерланд, тэр дундаа ;элхийн II дайны үед Германд эзлэгдсэн Арнемд өнгөрүүлжээ. Audrey хэлний өргөн мэдлэгтэй байсан нь түүнийг дэлхийн олон улс орноор аялахад маш их давуу тал болсон. Тэрээр англи, голланд гэх төрөлхийн хоёр хэлтэй байснаас гадна франц, итали, испани, герман хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ.
Дараагийн алдартан бол Холливуудын алдарт жүжигчин, кино продюсер Salma Hayek юм. Тэрээр "Фрида" намтар киноны Фрида Калогийн дүрээр хамгийн их танигдсан. Тэрээр Фрида Каллогийн дүрээр Оскарын шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвшсэн.
Hayek төрөлх хэл болох испани хэлээс гадна англи, араб, португал хэлээр ярьдаг. Тэрээр мөн охиноо испани, франц, англи хэлээр чөлөөтэй ярьдаг болгон өсгөжээ.
Tom Hiddleston бол Марвелийн кино ертөнц дэх Локигийн дүрийг бүтээсэн Британийн жүжигчин юм. Тэрээр BBC-ийн "Шөнийн менежер" хэмээх хязгаарлагдмал цуврал кинонд тоглосон бөгөөд үүгээрээ Emmy шагналд хоёр удаа нэр дэвшиж байжээ. Тэрээр мөн энэ цувралаараа шилдэг эрэгтэй дүрийн анхны Алтан бөмбөрцөг шагналаа авсан.
Hiddleston Кембрижийн Их сургуулийн сонгодог ангид суралцаж байхдаа грек хэл сурсан, испани, франц, итали хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрээр орос, латин, герман, солонгос, мандарин хэл мэддэг ажээ.
Shakira бол Латин Америкийн түүхэн дэх хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг юм. Түүнийг хэд хэдэн хэлээр гаргасан дуутай гэдгийг бид мэдэх ч хэдэн ярьдгийг мэдэхгүй билээ. Shakira испани, англи, араб, португал, итали, франц хэлээр мэргэжлийн түвшинд ярьдаг аж.
Sandra Oh нь "Грэйгийн анатоми" киноны Кристина Ян, "Алах Ева" киноны Ева Поластригийн дүрээр олонд танигдсан Солонгос-Канадын жүжигчин юм. Тэрээр "Алтан бөмбөрцөг"-т хоёр номинац, дөрвөн дэлгэцийн жүжигчдийн эвлэл, Primetime Emmy-д арван хоёр нэр дэвшсэн зэрэг олон шагнал хүртсэн.
Sandra Oh солонгос эцэг эхийн гэр бүлд төрсөн бөгөөд тэрээр солонгос, англи хэлээр ярьж өссөн. Монреаль дахь Канадын Үндэсний театрын сургуульд сурч байхдаа франц хэл сурсан байна.
Natalie Portman Иерусалимд израиль аав болон америк ээжтэйгээ хамт бага насаа өнгөрүүлжээ. Тэрээр англи, еврей хэлээр ярьдаг. Мөн бага наснаасаа хэл сурах сонирхолтой болсон бөгөөд испани, франц, герман, япон хэлээр чөлөөтэй ярьдаг.
Portman "America Reads Spanish" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа испани хэлийг "дэлхийн хамгийн үнэ цэнтэй хэлний нэг" гэж нэрлэжээ. Тэрээр Мадридад "Гоягийн сүнс" киноны зураг авалтыг хийж байхдаа испани хэлний мэдлэгээ ахиулсаар байв. Нэмж дурдахад Portman-ы герман хэлний ур чадвар нь “V for Vendetta”-г буудаж байхад багийнхныгаа бишрүүлсэн байна. Мөн тэрээр Пол Маккартнигийн My Valentine дууны үгийг дахин бүтээхдээ дохионы хэл ашиглаж байгааг харж болно.