МАН-ынхан хагарч, бүлэг, фракцаараа нэгийгээ албан тушаалаас нь буулгадаг, талцаж, хуваагддаг байдал бараг энэ намын соёл болсон. Одоо улс төрд өрнөж байгаа үйл явдал МАН-ынхны хувьд анхных биш бас сүүлийнх биш.
Нэгэн үе баг болж, өөрсдийнх нь хэлдгээр ах, дүү болж явсан МАН-ынхан эвдрэлцэж аманд багтахгүй авлига, хулгайн дүн ярьж байна. Үүнийгээ бүр мөсөн уулын оргил гэж тодотгож байгаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хотын дарга асан Х.Нямбаатар нар ах дүү шиг явсан үе бий. Харин одоо нэг улсад багтаж шингэхээргүй болтлоо эвдрэлцлээ. Гэхдэ үүний үр дүнд ард иргэдийн мэдээгүй олон авлига, хулгайн асуудал ч захаасаа ил болж байна. Хэдийгээр энэ бүхнийг нэр дурдагдсан бүхэн үгүйсгэж байгаа ч Хууль зүй дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн МАН-ын дарга байсан хүн барин тавин худлаа ярина гэж байхгүй л болов уу. Ямартаа ч 110 сая ам.долларын авилгад нэр дурдагдсан албан тушаалтнуудаас МАН-ын генсек Я.Содбаатараас бусад нь ажлаа өгч шалгуулахаар боллоо. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч шалгуулахаар болсон нь МАН-ын хагарлын л үр дүн.
2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулснаас хойш гурван сонгууль дараалан ялалт байгуулж засгийн эрх барьсан МАН-ынхан цагаан байрандаа бүү хэл Төрийн оронд, нэг улсад багталцахаа байсан. Хоёр жилийн өмнөөс эхэлсэн МАН-ын хагарлын нөлөөгөөр нэг Ерөнхийлөгч, хоёр УИХ-ын дарга, хоёр Ерөнхий сайдыг огцруулж, чөлөөлөв.
2022.06.03 Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулав.