УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Б.Түвшин хянан шалгах түр хороо байгуулж, бүх оффтэйк гэрээг олон нийтэд ил болгох байр суурь илэрхийлсэн бол АН-ын дарга О.Цогтгэрэл шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд импичмент үзүүлэх асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдэв.