“Дакар-2026” Залуучуудын IV Олимпын наадмын элсний чөлөөт бөхийн тэмцээн Сенегал улсын Сали хотноо болж, эмэгтэйчүүдийн -65 кг-ын жинд өрсөлдсөн Э.Анужин хүрэл медаль хүртлээ.Э.Анужин хүрэл медалийн төлөөх барилдаанд Египетийн тамирчин Абделгалил Малакыг 6:2 онооны харьцаатай ялж, медалийн тавцанд гарсан юм.Тэрээр тус жинд өрсөлдсөн 12 тамирчнаас С хэсэгт хуваарилагдан, хэсгийн эхний барилдаанд Хорватын Радош Эмануэла, хоёр дахь барилдаанд Сенегалын Манга Мери, гурав дахь барилдаанд АНУ-ын Апостол Алея нарыг илт давуу оноогоор ялж, хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарсан.Харин хагас шигшээ барилдаанд Доминиканы Бүгд Найрамдах Улсын тамирчин Росадо Валерио Ёлайнд 1:3-аар ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрх авсан билээ.Ийнхүү Э.Анужин Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлж, “Дакар-2026” Залуучуудын Олимпын наадмаас элсний чөлөөт бөхийн төрлөөр хүрэл медаль хүртлээ.