МСБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Эрдэнийн Ариунболдыг томиллоо. Түүний хувьд багаа удирдан клубын түвшинд BCL East-ийн аварга, BCL Final тэмцээний хүрэл медалийг хүртсэн өндөр амжилтыг гаргасан. Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн Өмнөговийн Хүлэгүүд багийн ахлах дасгалжуулагчийн хувиар сүүлийн гурван удаа дарааллан хүртэж, хоёр удаа тамирчинаар нийт 5 удаа цом хүртсэн юм. Мөн дасгалжуулагчийн багт шигшээ багт сүүлийн 3-4 жил ажилласан туршлагатай дасгалжуулагчид ОУХМ Ц. Азбаяр, Б. Ганхөлөг, Б. Тамжид, Ц. Чинзоригт болон трейнер Костас Масоурас нар ажиллана. Манай шигшээ баг FIBA Asia Cup 2029-Pre Qualifier Round 2-т 2026 оны 11 дүгээр сарын 26-29 өдрүүдэд эх орондоо М банк аренад тоглоно. Хэсэгт зургаан баг байгаагаас дөрвөн баг нь дараагийн шатанд шалгарах бөгөөд манай баг Индонез, Малайз, Хонгконгийн шигшээ багуудтай тоглоно.Шигшээ багийн бэлтгэл 11 дүгээр сарын 14-нөөс эхэлнэ.