Шаравжамцын Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лиг (G League)-ийн анхны тоглолтоо хийж, багийнхаа ялалтад хувь нэмэр орууллаа.Түүний хүчин зүтгэж буй “Осеола Мэжик” баг эхний тоглолтдоо “Оклахома Сити Блү” багийг 97:89-өөр буулган авлаа.Ш.Энхийн-Од уг тоглолтыг сэлгээнээс эхлүүлсэн ч талбайд 24 минут тоглохдоо таван оноо, дөрвөн самбар, хоёр оновчтой дамжуулалт, хоёр бөмбөг таслалт, нэг хаалт гүйцэтгэжээ. Мөн довтолгооны зургаан оролдлогын хоёрыг амжилттай болгож, талбайд байх хугацаандаа +12 үзүүлэлттэй тоглосон байна.Тэрээр тоглолтын турш хамгаалалтад идэвхтэй оролцож, багийнхаа довтолгоо болон хамгаалалтад олон талын хувь нэмэр оруулсан нь анхаарал татав.Ийнхүү Монголын сагсан бөмбөгийн залуу тамирчин АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн хөгжлийн лигт анхны тоглолтоо ялалтаар эхлүүллээ.