БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага хил дамнасан авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой тусгай хууль баталжээ.Уг хууль нь хил дамнасан авлигын гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцохын зэрэгцээ энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна. Мөн Хятадын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах, авлигатай тэмцэх олон улсын тогтолцоог бэхжүүлэх зорилготой аж.Нийт зургаан бүлэг, 47 зүйл заалттай уг хуульд холбогдох байгууллагуудын чиг үүрэг, хариуцлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа болон хуулийн хэрэгжилттэй холбоотой зохицуулалтыг тусгажээ. Хуулийг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.Шинэ хуулиар дараах таван төрлийн үйлдлийг хил дамнасан авлигад тооцохоор заажээ. Үүнд:Хятадын иргэн, компани гадаад улсын төрийн албан тушаалтан болон олон улсын байгууллагын ажилтанд хээл хахууль өгөх;