Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг Rio Tinto компанийн ТУЗ Гүйцэтгэх захирал Саймон Троттын жилийн цалин, урамшууллын хэмжээг ирэх онд 56 хувиар нэмэгдүүлж, нийт 13.06 сая ам.долларт хүргэх санал дэвшүүлжээ. Сүүлийн үед батлан хамгаалах, сансар судлал, эрчим хүчний салбарын томоохон компаниуд удирдах албан тушаалтнуудынхаа цалин, урамшууллыг нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор "Rio Tinto" компанийн зүгээс ч удирдлагын цалин хөлсний бодлогоо шинэчлэхээр болжээ.Тус компани Гүйцэтгэх удирдлагынхаа цалин, урамшууллыг тогтоохдоо харьцуулалт хийдэг байгууллагуудын хүрээг өргөжүүлсэн байна. Өмнө нь голчлон уул уурхайн компаниудыг жишиг болгон авч үздэг байсан бол одоо АНУ-ын эрчим хүчний салбарын “Chevron”, “ExxonMobil” болон сансар, нисэхийн чиглэлийн “GE Aerospace” компаниудыг мөн харьцуулалтад багтаажээ.“Rio Tinto”-гийн цалин, урамшууллын асуудал хариуцсан захирал Бен Уайаттын мэдээлснээр, энэхүү бодлогын өөрчлөлтийг хөрөнгө оруулагчидтай зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулж байгаа аж. Шинэ зохицуулалтаар Троттын үндсэн цалин хэвээр үлдэх боловч компанийн үйл ажиллагааны үр дүн, хувьцаа эзэмшигчдэд бий болгох өгөөжтэй уялдсан урамшууллын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.