"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, "Парис-2024" олимпын наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Кеннеди Алексис Блэйдс нар хүрэл медалийн төлөө хүч сорив.
Дэлхийн медальтнуудын эл барилдааны эхний хагаст манай бөх 2:0-ээр давамгайлсан ч, шийдвэрлэх үед Америкийн тамирчин даралтаар ялж, дэлхийн хошой медальтай боллоо.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, эрэгтэйчүүдийн -65 кг-д Б.Зэнээмэдэр нар дагах барилдаан хийнэ.
ДАШТ-ий дэвжээнд хүч сорих тамирчид:
-61 кг-ын жинд Г.Батнасан, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга Тошихиро Хасегаватай барилдахаар сугалаа татлаа.
-70 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж, эхний тойрогт гоц мөргөв.