“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д өчигдөр гэмтэл гарч, үйл ажиллагаа бүрэн зогссонтой холбогдуулан Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Тэгвэл уг гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар станцын насжилтын хугацаа хэтэрсэнтэй холбоотой гэж дүгнэжээ. Мэргэжлийн байгууллагынхын гэмтлийг хэвийн горимд оруулахаар шуурхай ажиллаж байна.
Ташрамд дурдахад, Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК нь 1965 оноос хойш үйл ажилагаагаа явуулж байна. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60 000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг юм.