Монголын СТЕМ Боловсролын Академи ХХК нь сургуулийн өмнөх наснаас эхлэн 12-р ангийн сурагчдад робот, кодчилол, инженерчлэлийн боловсрол олгож, хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн ажилладаг. Тус академи нь олон улсын «ENJOY AI» робот болон хиймэл оюун ухааны тэмцээнийг эх орондоо албан ёсоор зохион байгуулж байгаа бөгөөд 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар захирал Б.Мөнхсайхантай ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна.
1. «Enjoy AI» олон улсын тэмцээнтэй Монголын СТЕМ Боловсролын Академи хэзээнээс холбогдож, Монголдоо зохион байгуулж эхэлсэн бэ?
-Манай академи 2024 оноос хойш «Enjoy AI» олон улсын тэмцээнд баг тамирчдаа бэлтгэн өөрсдөө идэвхтэй оролцож эхэлсэн. Англи, Хятад зэрэг дэлхийн 50 гаруй орны 1 сая гаруй хүүхэд оролцдог энэхүү нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхийг 2025 онд авч, анхны жилдээ зохион байгуулсан. Энэ жилийн тэмцээн маань цар хүрээгээ улам тэлж, 11 дүгээр сарын 3-ны өдөр UG EXPO-д зохион байгуулагдах гэж байна.
2. Энэ жилийн «Enjoy AI Mongoloa 2026» Улсын аварга шалгаруулах тэмцээний ач холбогдол нь юу вэ?
-Энэхүү тэмцээн нь товчхоноор тодорхойлбол хүүхдүүдийн инженер сэтгэлгээг багаас нь хөгжүүлж, дэлхийн хэмжээний чадварлаг инженерүүдийг бэлтгэх түүхэн үйл явдлын эхлэл гэж хэлж болно. Олон улсад 4-өөс 22 насныхан оролцдог бол манай улсын хувьд энэ жил 4-өөс 18 насны сурагчдын дунд тэмцээнээ зохион байгуулж байна. Ялангуяа энэ жилийн онцлог нь цэцэрлэгийн насны буюу 4-5 настай бяцхан багачууд оролцох боломжтой болсон нь тэдэнд бага наснаас нь логик болон инженер сэтгэлгээний суурийг зөв тавьж өгч байгаагаараа нэлээн давуу талтай.