Дижитал шилжилт, технологи суурьтай үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк Global Finance – Best Digital Bank Awards-аас 2026 оны “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар дахин шалгарч, амжилтаа бататгалаа.
Энэ жилийн ялагчдыг дижитал хэрэглэгчдийг татах стратеги бодлого, шинэлэг дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэлт, нэр төрөл, хамрах хүрээ, дижитал хэрэглэгчдийн тоон өсөлт, дижитал шийдлүүдийн бодит үр өгөөж болон вэбсайт, мобайл загвар дизайн, үйл ажиллагаа зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн тодруулжээ. Мөн зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Infosys компанийн шүүгчдийн бүрэлдэхүүн болон Global Finance сэтгүүлийн редакторууд хамтран шилдгүүдийг тодруулснаараа онцлог болсон юм.
Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын банк санхүүгийн салбарт анхлан нэвтрүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд бид харилцагч, хамтрагч байгууллагууддаа Дижитал банк, Нээлттэй банк, Дэд бүтэц хуваалцах үйлчилгээ, Агент банк гэсэн дөрвөн үндсэн технологид суурилсан бизнесийн загварыг санал болгож байна. Мөн иргэд, харилцагчдынхаа онлайнаар үйлчилгээ авах нөхцөлийг илүү сайжруулан өөрийн дижитал банкны үйлчилгээнд системийн бүрэн шинэчлэл хийж, хэрэглээнд амжилттай нэвтрүүллээ. Уг шинэчлэлтээр