БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хурал дөрвөн өдрийн турш Бээжин хотод хаалттай хэлбэрээр үргэлжилж, пүрэв гарагт өндөрлөлөө. Хурлын үеэр намын 33 гишүүнийг намаас хөөсөн бөгөөд энэ удаагийн хуралд оролцогчдын тоо түүхэн доод хэмжээнд хүрчээ.