Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны зөөврийн компьютер болох MacBook Pro загвараа аравдугаар сарын 28-нд танилцууллаа. Шинэ загвар арваннэгдүгээр сарын 6-наас худалдаанд гарах бөгөөд 14 болон 16 инчийн сонголттой юм.
Шинэ MacBook Pro нь M5 Pro болон M5 Max чипээр тоноглогдсон бөгөөд 14 инчийн загварын эхлэх үнэ 2,899 ам.доллар, 16 инчийнх 3,399 ам.доллар байна.