“Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -76 кг-ын жинд ОУХМ Энх-Амарын Даваанасан хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хошой медальтан боллоо.Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизстаны Айпери Медет Кызыг 4:1-ээр буулган авч, Монголын багийн энэ удаагийн ДАШТ-ий анхны медалийг хүртэв.Э.Даваанасан өмнө нь “Белград-2023” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -72 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин энэ удаа жингээ ахиулан -76 кг-д өрсөлдөж, дэлхийн аваргын медалийн цуглуулгаа хүрэл медалиар арвижууллаа. Тэрээр энэ онд Азийн аварга болж, дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн амжилтаа ийнхүү бататгав.Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлааЭмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд ОУХМ Б.Хулан хүрэл медалийн төлөө Беларусийн Ирина Курачкинатай барилдаж, 12:11-ээр ялагдлаа. Үзэгчдийн анхаарлыг татсан, эцсийн мөч хүртэл өрсөлдөөнтэй үргэлжилсэн барилдаанд Ирина Курачкина ялалт байгуулснаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх медалиа хүртэв. Харин ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан энэ удаагийн тэмцээнийг тавдугаар байрт өндөрлүүллээ.