Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хадгаламжаасаа 1.2 тэрбум төгрөгөөр Бага тэнгэрт хаус авсан талаар ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлсэн.Харин уг хаусын талаар Ерөнхийлөгчийн 2021–2025 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн үл хөдлөх хөрөнгийн хэсэгт нэг ч удаа тусгаагүй байсан нь АТГ-д өгдөг ХОМ-ээс нь тодорхой болсон. Тэгвэл төрийн өндөр дээд албан тушаалтан хөрөнгө орлогоо буруу мэдээлсэн бол хуулийн ямар хариуцлага хүлээдэг, цаашдаа ямар процесс үргэлжлэх ёстойг хуульд хэрхэн заасныг харлаа. Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу нийтийн албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргана. Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлах үүрэгтэй.Монгол Улсад хөрөнгө, орлогын мэдүүлгийг буруу, худал мэдүүлсэн тохиолдолд Авлигын эсрэг хуулийн 10.2, 13.7, 13.8 дахь хэсгүүдээр хариуцлага тооцох үндсэн зохицуулалттай.Авлигын эсрэг хуулийн хариуцлага