Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банк Монгол Улсын төсвийн зарлага нэмэгдэх нь инфляцын дарамтыг улам өсгөх эрсдэлтэйг анхаарууллаа. Тэр дундаа уул уурхайн салбарын тогтворгүй орлогоор төсвийн зардлыг огцом нэмэгдүүлэх нь эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж болзошгүй гэж үзжээ.