Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тус яамны дэд сайд. Б.Мөнхтамир 11 сарын шатахууны захиалга болон шуурхай хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэв.Манай улс аравдугаар сард ОХУ-аас 57 мянган тонн шатахуун захиалснаас 45 мянга орчим нь орж ирээд байна. Бид ирэх сард нийт 92 мянган тонн шатахуун захиална. Тухайлбал, ОХУ-ын Роснефть үйлдвэрээс 70 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн, БНСУ-аас 12 мянган тонн, Казахстан улсаас мянган шатахуун авах захиалга баталгаажуулаад байна. Түүнчлэн өнөөдрийн хурлаар Монополын эсрэг газраар ахлуулсан НЗДТГ-ын байцаагч нар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны холбогдох байцаагчид, мөн АМГТГ-ын ажилтнууд оролцсон хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлын хэсгийг нэмж байгуулжээ. АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: Энэхүү ажлын хэсэг өнөөдрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалтыг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж байна уу, үгүй юү. Мөн шатахууны үлдэгдэлтэй мөртлөө шатахуун олгож байна уу, үгүй юү гэдгийг шалгаж, хянана. Түүнчлэн АМГТГ-аас хэрэгжүүлж байгаа мэдээллийн системд шатахуун олгож байгаа болон шатахуун дууссан талаарх мэдээллийг үнэн зөв оруулж байна уу гэдэгт хяналт тавьж, үйл ажиллагааг нь цэгцлэх ажлуудыг хийнэ.