Боловсролын сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг аравдугаар сарын 12-17-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллажээ. Ажлын хэсэг аймгийн Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагууд зэрэг салбарын бүх шатны байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийн, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.