Францын шигшээ багийн ахлагч, “Реал Мадрид” клубийн довтлогч Килиан Мбаппе Хятадын удирдагч асан Мао Зэдуныг “дарангуйлагч” хэмээн нэрлэсэн бичлэг цахим орчинд тарсны дараа Хятадын гурван компани түүнтэй байгуулсан хамтын ажиллагаагаа цуцалжээ. Үүний дараа Мбаппе уучлал хүсэж, Хятадын ард түмэн болон тус улсын түүхийг хүндэтгэдгээ илэрхийлсэн байна.