Хятад улс цоохор ирвэс хамгаалах ажлын үр дүнд тус улсын тоо толгойг 2013 оноос хойш хоёр дахин нэмэгдүүлж, 5000 орчимд хүргэсэн талаар мэдээллээ. Харин Монгол Улсад цоохор ирвэсийн тоо толгойг 2021 оны улсын хэмжээний судалгаагаар 953 гэж тоолсон бол 2026 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 1200 орчим гэж мэдээлжээ. Гэвч дэд бүтцийн бүтээн байгуулалт, уул уурхай, мал сүргийн өсөлт зэрэг нь Монголын цоохор ирвэсийн амьдрах орчинд эрсдэл учруулсаар байна.