УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хурлаар Ажлын албаны даргаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Төрмөнхийг томилжээ.
Өнөөдөр бүлгийн шинэ дарга Б.Түвшин анхны хурлаа удирдаж байгаа бөгөөд энэ хурлаараа өөрийн хүмүүсээ ажлын албандаа томилж байгаа аж.
Б.Төрмөнх нь МУИС -ийг Улс төр судлаач мэргэжлээр 2011 онд төгссөн.
2011-2012 онд Завхан аймгийн Ардчилсан намын ХЭГ-т Улс төрийн ажилтан
2012-2016 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга
2013-2017 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ардчилсан намын дарга
2016-2017 онд Завхан аймгийн Ардчилсан намын ХЭГ-ын дарга