Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт шийдлүүдийг үйл ажиллагаандаа тогтмол нэвтрүүлж ирсэн. Харин энэ удаа иргэд, харилцагчдын онлайнаар үйлчилгээ авах нөхцөлийг илүү сайжруулан өөрийн дижитал банкны үйлчилгээнд системийн бүрэн шинэчлэлийг хийж, амжилттай дууссаныг дуулгахад таатай байна.
Дижитал үйлчилгээгээ шинэчилснээр харилцагчдадаа банкны үйлчилгээг илүү найдвартай, илүү хурдан, хялбараар авах боломжийг олгохыг зорилоо. Тэр дундаа интернэт банкны үйлчилгээний найдвартай, аюулгүй байдлыг сайжруулахад онцгой анхааран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн давхар хамгаалалтын системээр харилцагчийн мэдээллийг хамгаалдаг болж байна. Ингэснээр Голомт банкны харилцагчид цахим гэмт хэрэгт өртөх, хувийн мэдээллээ алдахаас найдвартай сэргийлэх боломж бүрдэж буй.
Энэхүү шинэчлэлтээр egolomt.mn болон Smart bank аппликэйшнд хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашигласан үйлдлийн систем, аюулгүй байдлын олон шийдлийг нэвтрүүлснээс зарим үйлчилгээг онцолбол: