Монгол Улсын хилийн онцгой бүс, Дорнод аймгийн Халхгол сум, Нөрмөгийн дархан цаазат газар нутгийн 80 гаруй хувь гал түймэрт сүйтгэгдлээ. Тодруулбал, 2026 оны аравугаар сарын 8-ны өдөр үдээс өмнө хээрийн түймэр гарч, Нөмрөгийн дархан цаазат газар, Хятадын хилийн зурвас газрыг хамран тархсан байна. Өмнөд хөрш Халхгол суманд гарсан гал түймэр хил давахаас сэргийлж хилийн зурвас орчимдоо 3000 гаруй онцгойгийн алба хаагчдыг дайчлан ажиллуулснаар ойн хээрийн түймэр хил давахаас бүрэн сэргийлж чадсан байна. Монгол Улсын хувьд Нөмрөгийн дархан цаазат газрыг бүхэлд нь хамарсан түймрийг унтраахын талд зургаан аймгаас онцгой байдлын албан хаагчид дайчлагдсан бөгөөд 3-4 өдөр тасралтгүй ажиллаж гал түймрийг цурманд оруулаад буй.
Энэхүү гал түймэр нь хилийн бүсэд нэвтэрсэн Мобиком корпорацийн удирдагуудын санамсар болгоомжгүй үйлдлээс болж дэгдсэн нь тодорхой болов. Анх аравдугаар сарын 6-нд Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи тэргүүтэй хүмүүс Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцохоор ирсэн байна. Хил хамгаалах байгууллагаас Мобикомын удирдага болон орон нутгийн 13 хүнд аравдугаар сарын 06-8-ны өдөр хилийн бүсэд нэвтрэх эрх олгосон байна.
Цахим орчинд УИХ-ын гишүүн У.Отгонбаяр болон Хил хамгаалах байгууллагын удирдлага болох Мобикомын захирлуудын зураг тархаж, тэднийг амарч зугаалж явахдаа түймэр дэгдээсэн гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл талууд ар араасаа тайлбар гаргаж байгаа бөгөөд Мобиком корпорацийн хувьд, удирдлагууд нь хилийн бүсэд нэвтрэх явцад нэг автамашин нь галд автсанаас болж түймэр дэгдсэн мэдээллийг өгсөн ч ямар нэгэн байдлаар харамссан, уучлалт гуйсан үг өгүүлбэр илэрхийлсэнгүй.