Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

Өдрийн сурвалжилга: 13 хоногийн АИ-92 автобензиний хэрэглээг хангах нөөцийн сав энэ сард ашиглалтад орно

Өдрийн сурвалжилга: 13 хоногийн АИ-92 автобензиний хэрэглээг хангах нөөцийн сав энэ сард ашиглалтад орно
Нийтэлсэн 4 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал болон холбогдох сайдууд  “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн барьж буй газрын тосны агуулахын барилга угсралтын талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг багтаамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран газрын тосны бүтээгдэхүүн агуулах шинээр барих, өргөтгөх, шинэчлэх төслүүдэд 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож  байна.  Тус санхүүжилтээр  нийт 18 аж ахуй нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөхөөр болсон. Тухайлбал, "Шунхлай" ХХК, "Сан Петролиум" ХХК нийт 114 мянган м/куб багтаамжтай шатахууны агуулах сав шинээр барьж байна. Тэд шаардлагатай 161 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг арилжааны банкнаас авчээ.
 “Сан Петролиум” ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16000 м3 багтаамжтай сав барьж байна. Үүнээс 8000 м3 багтаамжтай агуулах савыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж буй бөгөөд барилгын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна. Энэ сарын 20-нд ашиглалтад оруулна.
Уг агуулах нийслэл хотын АИ-92 хэрэглээний 14 хоногийн хэрэгцээг бүрэн хангах аж.
Харин Шунхлай ХХК улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг СХД-ийн 21-р хороонд барьж байна. Энэхүү агуулахын тус бүр нь 14000 м3 нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диамтер, 14.5 метрийн өндөртэй бөгөөд нийт 7 ширхэг босоо сав юм. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 40 хувьтай байгаа бөгөөд 2028 оноос бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
undefined
Ерөнхий сайд Н.Учрал: Манай Засгийн газар 33 жилийн дараа анх удаа  22 шатахууны нөөц сав барих ажил эхлүүлсэн. Мөн хоёр жил зогссон Газрын тос боловсруулах  үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргалаа. Үр дүнд нь 20 хувийн гүйцэтгэлтэй зогссон үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч үргэлжилж байна. 30 жил гацсан газрын тос нийлүүлэх, эрэл хайгуулын ажлыг эхлүүллээ. 14 байршилд Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг, дэлхий дахины нөхцөл байдлаас хамаарч эх орондоо үүсэх сөрөг нөлөөг даван туулахын төлөө бүх шатандаа хичээн ажиллаж байна.
undefined
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 2027 оны улсын төсөвт аж ахуйн нэгжүүдээ дэмжиж шатахуун хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Ингэснээр шатахууны гурван сар хүртэлх хэрэглээг хадгалах хүчин чадалтай болно. Энэ нь богино хугацаанд үүсэж болох шатахууны үнийн огцом хөөргөдөл, хомсдолтой холбоотой бэрхшээл, эрсдэлийг бодитой буурууна. Агуулах барих газартай, зураг төсөлтэй, шаардлага хангасан бүх аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно.
undefined
"Шунхлай" ХХК-ийн Техник, технологи хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од: Энэ агуулах хоногт 80-350 тоннын вагоныг хүлээж авах, өдөрт 5-10 мянган тонн шатахууныг авто машинд ачиж түгээх хүчин чадалтай. Төслийн үндсэн барилгын явц нь 25 хувьтай байгаа. Дэд бүтцийн  ажил бүрэн дууссан. Хоёр км төмөр зам, 1.5 км автозам үерийн хамгаалалтын бетонон байгууламж, нэг км цахилгааны өндрийн шугам зэрэг бүтээн байгуулалтыг хийж дуусгаад үндсэн ажил руу гаа орж байна. Тонн гэдэг хэмжээгээр ярибал 75 мянган тоннын багтаамжтай. Өөрөөр хэлбэл энд агуулагдаж байгаа бүтээгдэхүүний хэмжээ нь монгол улсын нийт хэрэглээний 8-9 хоногийн хэрэглээтэй дүйцнэ. Ийм хэмжээний савыг нэг компани барьж байгуулахад мэдээж хүндрэлтэй. Ер нь Засгийн газрын дэмжлэгтэйгэр хурдан шуурхай явж байгаа төсөл. Өнөөг хүртэл манай компанийн багтаамж 100 мянган м3 буюу одоо хэрэгжиж байгаа төслийн хэмжээнд байсан. Төсөл хэрэгжиж дууссаны дараа 2 жилийн дотор  хоёр дахин нэмэгдэнэ.
Улаанбаатар хотоос гадна мөн Өмнөговь аймагт дөрвөн агуулах (37,000 м³, 34.109 тэрбум төгрөг), Дархан-Уул аймагт хоёр (11,000 м³, 10.834 тэрбум төгрөг), Баян-Өлгий аймагт хоёр  (5,200 м³, 7.560 тэрбум төгрөг), Орхон аймагт нэг (8,000 м³, 7.530 тэрбум төгрөг), Ховд аймагт нэг (10,000 м³, 8.700 тэрбум төгрөг) төсөл хэрэгжиж байна. Эдгээр агуулахын барилга угсралтын ажлын явц 5-90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 85 хувиас дээш гүйцэтгэлтэй зургаан агуулах нь Морьт говь ойл ХХК, Тэс петролиум ХХК, Сан петролиум ХХК, Содмонгол групп ХХК, Веллком ХХК, Петролайн ХХК-ийнх бөгөөд барилга угсралтын үндсэн ажил нь  дуусах шатандаа орж, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна. Засгийн газраас энэ мэтчилэн 2028 он гэхэд 3 сарын хэрэглээг нөөцлөх боломжтой агуулахыг барих аж.
 
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн