Open iToim app
Спорт | 1 мин уншина

Инфантиногийн уучлал ФИФА-г бойкотлох байр суурийг өөрчилсөнгүй

Инфантиногийн уучлал ФИФА-г бойкотлох байр суурийг өөрчилсөнгүй
Нийтэлсэн 1 минутын өмнө
Европын Хөлбөмбөгийн Холбоо (УЕФА) ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино уучлал хүсэж, маргаан дагуулсан төлөвлөгөөгөө цуцалсан ч Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон ФИФА-гийн бусад тэмцээнийг бойкотлох байр сууриа өөрчлөөгүй гэдгээ мэдэгдлээ.
УЕФА-гийн үзэж буйгаар ФИФА итгэл сэргээх чиглэлд тавьсан үндсэн шаардлагуудыг одоогоор биелүүлээгүй байна. Үүнд ДАШТ-ий арилжааны эрхийг хувийн хөрөнгө оруулагчдад шилжүүлэх санаачилгыг бүрэн орхихоос гадна цаашид ийм төрлийн шийдвэрийг дахин гаргахгүй байх баталгаа өгөх ёстой гэж үзэж байгаа юм.
ФИФА-гийн удирдлагууд Мароккод болсон хуралдааны үеэр Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн ч энэ нь УЕФА-гийн байр суурийг өөрчлөөгүй байна. Мөн Олон улсын мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо (FIFPRO) ФИФА-гийн өндөр албан тушаалтан болон хэрэгжүүлж буй бодлогод шинэчлэл хийх шаардлагатай гэж мэдэгдээд байна.
Хэрэв талууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол УЕФА-гийн холбоод ФИФА-гийн ирэх тэмцээнүүдийг, тэр дундаа эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны ДАШТ-ийг бойкотлох магадлалтай байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн