Open iToim app
Спорт | 1 мин уншина

Монголын баг олон улсын таеквондогийн тивийн аваргаас 37 медаль хүртэж, түргүүлж байна

Монголын баг олон улсын таеквондогийн тивийн аваргаас  37 медаль хүртэж, түргүүлж байна
Нийтэлсэн 0 минутын өмнө
Олон улсын таеквондогийн холбоо “ITF”-ийн 60 жилийн ойн хүрээнд 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байна.
Олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравтдахь өдрөө Буянт-Ухаа спорт ордонд үргэлжилж байгаа ба наймдугаар сарын 9-нд өндөрлөнө.
undefined
Хоёр жил тутамд шилдгүүдээ тодруулдаг тивийн тэмцээнд 32 орны 1283 тамирчин оролцож байна. Энэ удаагийн Азийн аварга өсвөр үе, насанд хүрэгчид, мастер ангилалаар тулаан, хөдөлгөөнт тоот дасгал, хатуу биет хугалах төрөл, онцгой чадвар, зохиомол тулаан зэрэг төрөлөөр явагдаж байна.
“Улаанбаатар 2026” тэмцээнийг гурван өдрийн дараах байдлаар Хойд Солонгосын баг 24 алт, 11 мөнгө, хоёр хүрэл, нийт 37 медальтайгаар тэргүүлсэн эхэлсэн бол Монгол Улсын баг 7 алт, 14 мөнгө, 16 хүрэл медальтайгаар удаалж байна. ОХУ 5 алт, 3 мөнгө, 6 хүрэлтэй, Камбож 1 алт, 5 мөнгө, 6 хүрэл медальтай эхний тавд бичигдэж байна.
undefined
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн