Open iToim app
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон холбогдох төрийн байгууллагууын төлөөллүүд шатахууны нөхцөл байдал болон татан авалтын асуудлаар мэдээлэл өглөө.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб өдөр бүр хуралдаж байгаа бөгөөд өчигдрийн хурлаар 50 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар шатахуун олгож буй зохицуулалтыг зөрчин лимитгүйгээр АИ-92 автобензин борлуулсан долоон ШТС-д торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Түүнчлэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шатахуун дамлан худалдаалж буй асуудалд хяналт тавьж, илэрсэн зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран хариуцлага тооцох үүрэг чиглэл өгсөн байна. Мөн шатахууны хомсдолоос шалтгаалан тэг зогсолт хийхэд хүрээд буй аялал жуулчлалын салбарынханд шатахуун хязгаарлалтгүйгээр олгохоор ярилцаж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллээ.
Тэрээр "Аялал жуулчлалын сар эхэлсэнтэй холбоотойгоор энэ салбарт ажиллаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагууд олон өдрөөр хол замд явахад шатахуун түгээх станцууд 50 мянган төгрөгийн хязгаарлалттай бензин өгч байгаа нь хүндрэл учруулж байгаа. Бид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран Улаанбаатар хотоос гарахад өөрсдийн таних тэмдгээр үйлчилгээнд хамрагдаж, хязгаарлалтгүй бензин авах боломжтой болгохоор ажиллаж байна. Удахгүй болох COP17 хурлыг угтан тус арга хэмжээнд оролцогчдыг шатахуунаар саадгүй хангах чиглэл өгсөн. Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг 100,000 төгрөгт хүргэх судалгаа хийж байгаа. Маргаашнаас энэ ажил эхэлж магадгүй. Зориулалтын зөөврийн саванд шатахуун олгохгүй байх зохицуулалт зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа. Харин орон нутагт энэ шийдвэр үйлчлэхгүй. Иймээс иргэд тухайн орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн зохицуулалтын хүрээнд шатахуунаа авах боломжтой" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн