НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдахад 10 хоног үлдлээ. Нийслэлийн Засаг дарга үндсэн чиг үүргийн дагуу COP17 бага хурлын Үндэсний хорооны Барилга байгууламжийн дэд хороог ахалж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд COP17 хурлын бэлтгэл ажлыг бүрэн хангах, төслийн талбайг наймдугаар сарын 5-10-ны хооронд НҮБ-д хүлээлгэн өгч, улс болон нийслэлийн төсвөөр хийсэн хөрөнгө оруулалтын ажлыг Улсын комисстт хүлээлгэх өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн Нийслэлийн зүгээс уг бага хурлыг бэлтгэл ажлыг хариуцаж байгаа албан тушаалтан, мэргэжилтнүүдийг наймдугаар сарын 3-аас ёсдүгээр сарын 3 хүртэл үндсэн ажлаас нь чөлөөлж, зөвхөн COP17 хариуцсан ажилдаа анхаарахыг үүрэг болгосон байна.COP17 бага хурлын үеэр олон улсн улсын өндөр дээд хэмжээний зочид хүлээн авч, яриа хэлэлцээ, хэлэлцүүлэг зохион байгуулах “Цэнхэр бүс”-ийг хурал болохоос 7 хоногийн өмнө НҮБ хүлээн авч, бүрэн хамгаалалтдаа авах юм. Өөрөөр хэлбэл, COP17 хурал зохион байгуулагдах 12 хоногийн хугацаанд “Цэнхэр бүс”-ийн аюулгүй байдлыг НҮБ бүрэн хариуцаж ажиллана гэсэн үг.COP17 бага хурлын үеэр Улаанбаатар хот "Дэлхийн хотын дарга нарын форум"-ыг наймдугаар сарын 20-22-ны өдөр хариуцсан зохион байгуулах юм байна. Уг форумд дэлхийн томоохон хотын дарга нар болон хөгжиж байгаа хотын дарга нар оролцох аж. Одоогоор томоохон хотын дарга нараас Токио, Бонн хотын дарга оролцохоо илэрхийлжээ. Хотын дарга форумаар хотын хөгжил, дэд бүтэц, ногоон байгууламжийн шийдэл болон харилцан туршлагаа хуваалцах юм байна.