Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

АНУ-д бэлгийн хүчирхийлэлд өртөх гэж байсан эмэгтэйд монгол иргэн тусалж, уг хэргийг таслан зогсоожээ

АНУ-д бэлгийн хүчирхийлэлд өртөх гэж байсан эмэгтэйд монгол иргэн тусалж, уг хэргийг таслан зогсоожээ
Нийтэлсэн 1 минутын өмнө
АНУ-ын нийслэл Вашингтон хотын Жоржтаун дүүрэгт бэлгийн хүчирхийлэлд өртөх гэж байсан эмэгтэйд монгол иргэн тусалж, уг хэргийг таслан зогсоожээ.
Монгол Улсын иргэн н.Замилан энэ сарын 5-ны өдөр орон нутгийн цагаар мягмар гарагийн үүрээр, нээлтээ хийгээд буй "Spider-Man" киноны шөнийн үзвэрээс гарч явахдаа ойролцоох бутнаас нэгэн эмэгтэйн тусламж хүсэх хоолойг сонсжээ. Тэрээр, чимээ гарсан газарт тэр даруй очиход халдагч иргэн эмэгтэйг хүчээр барьж байсан аж. Хохирогчийг салгахын тулд халдагчтай ноцолдож байхад нь өөр нэгэн иргэн туслахаар ирж, цагдаа дуудсанаар сэжигтэн хэргийн газраас зугтаж чадалгүй баривчлагдсан байна.
Халдлагыг таслан зогсооход оролцсон монгол иргэн н.Замилан NBC Вашигтонд өгсөн ярилцлагадаа "Тухайн мөчид бодох зав байгаагүй. Зүгээр л тусламж хэрэгтэй хүн байна гэдгийг ойлгоод гүйж очиж тусалсан. Цагдаа нарт хэрэг болох болов уу гэж бодоод сэжигтний дүр төрхийг баримтжуулахын тулд гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Гэтэл тэр над руу чиглэн алхаж эхэлсэн учраас бичлэгээ зогсоож, зай барихаас өөр аргагүй болсон. Гэхдээ би хэргийн газраас холдоогүй. Ингэснээр эмэгтэй босож, төв зам руу гарч аюулгүй газар хүрэх боломжтой болсон. 911 дугаарт дуудлага өгөөд цагдаа ирэх хүртэл хамт хүлээж өгсөн.
Хохирогч эмэгтэй түрээсийн байрныхаа гэрээг дуусган нүүхээр бэлтгэж байх үедээ бугуйгаа хугалсан тул бэртэлтэй, хамгаалах хүнгүй, амьдралын хүнд нөхцөлд байсан юм байна лээ. Ийм эмзэг байдлыг нь ашиглан гэмт этгээд халдахыг завдсан гэж үзэж байна" гэжээ.
Хохирогч эмэгтэй эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ, үзлэгт орсон бөгөөд амь насанд нь аюул учраагүй байна. Цагдаагийн байгууллага Замилангийн шуурхай, зоригтой үйлдэл илүү ноцтой гэмт хэрэг гарахаас сэргийлсэн гэж онцолсон байна. Мөн  интернэт хэрэглэгчид түүнийг бусдад тус хүргэхээс гадна тухайн хохирогчийн талаар ярихдаа хүн чанартай хүний эрхийн мэдрэмжтэй байсныг сайшааж байна.

Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн