Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

АНУ-ын 25 муж Трампын 60 худалдааны түншид ногдуулсан шинэ тарифын асуудлаар шүүхэд хандлаа

АНУ-ын 25 муж Трампын 60 худалдааны түншид ногдуулсан шинэ тарифын асуудлаар шүүхэд хандлаа
Нийтэлсэн 12 минутын өмнө
АНУ-ын 25 мужийн эвсэл Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг 60 худалдааны түнш орон, бүс нутгаас импортлох бараанд 10-12.5 хувийн шинэ тариф ногдуулсан шийдвэрийг эсэргүүцэн даваа гарагт шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэд энэхүү тарифыг Дээд шүүхээс өнгөрсөн хоёрдугаар сард хүчингүй болгосон импортын татварыг өөр хэлбэрээр сэргээх гэсэн оролдлого гэж үзэж байна.
Нэхэмжлэл гаргасан мужууд АНУ-ын Олон улсын худалдааны шүүхээс шинэ тарифын хэрэгжилтийг нэн даруй зогсоож, хууль бус гэж тогтоон, өмнө нь төлсөн тарифын төлбөрийг буцаан олгохыг хүсжээ.
Нэхэмжлэлд дурдсанаар өнгөрсөн сард 59 улс болон Европын Холбоонд ногдуулсан тариф нь АНУ-ын нийт импортын 99.4 хувийг хамарч байгаа аж. Харин Трампын засаг захиргаа эдгээр улс албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний импортыг хангалттай хязгаарлахгүй байна гэж үзэн тариф тогтоосон байна.
Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс:
"Дээд шүүхэд ялагдсаныхаа дараа засаг захиргаа шинэ тарифын давалгаагаар дамжуулан айл өрх, бизнесүүдийн татварыг хууль бусаар дахин нэмэхийг оролдож байна" гэж мэдэгджээ.
Энэхүү нэхэмжлэлд Нью-Йоркоос гадна Аризона, Калифорни, Колорадо, Коннектикут, Делавэр, Хавай, Иллинойс, Массачусетс, Мэрилэнд, Мэйн, Мичиган, Миннесота, Невада, Нью-Жерси, Нью-Мексико, Хойд Каролина, Орегон, Род-Айленд, Виржиниа, Вермонт, Вашингтон, Висконсин мужууд, мөн Кентакки, Пенсильванийн амбан захирагчид нэгджээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн