Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто зам ашиглалтад орлоо

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто зам ашиглалтад орлоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 0 минутын өмнө
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
undefined
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн авто замын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК ажилласан юм. Тус зам нь хоёр эгнээтэй, зорчих хэсгийн өргөн нь долоон метр бөгөөд хоёр талаараа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой. Уг авто зам нь “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” рүү чиглэж буй тул хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттайгаар суурийг цементээр бэхжүүлснээрээ онцлогтой.
undefined
Зам ашиглалтад орсноор Морингийн давааны болон Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн чиглэлд зорчих ачааны автомашинууд шороон замаар бус хатуу хучилттай замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болох бөгөөд үүний үр дүнд тоосжилт, орчны бохирдол буурах юм. 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн