Open iToim app
Спорт | 1 мин уншина

Аргентины шигшээ багийн хамгаалагч Валентин Барко Челсид нэгдлээ

Аргентины шигшээ багийн хамгаалагч Валентин Барко Челсид нэгдлээ
Нийтэлсэн 0 минутын өмнө
Английн Премьер лигийн Челси клуб Францын Страсбург багаас Аргентины шигшээ багийн тоглогч Валентин Барког албан ёсоор худалдан авч, 2033 он хүртэлх долоон жилийн гэрээ байгуулснаа зарлалаа. Хоёр клуб наймааны үнийг олон нийтэд мэдээлээгүй байна.
22 настай Валентин Барко өнгөрсөн улиралд Страсбургийн бүрэлдэхүүнд бүх тэмцээнийг нийлүүлэн 58 тоглолтод оролцож, 3 гоол оруулан, 11 гоолын дамжуулалт өгч, багийнхаа түлхүүр тоглогчдын нэг болсон. Мөн тэрээр энэ зуны ДАШТ-д Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, финалд шалгарсан юм.
Зүүн жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглодог ч төвийн хагас хамгаалагч болон зүүн жигүүрт ч тоглох чадвартай Барко мэргэжлийн карьераа Аргентины Бока Хуниорс багаас эхлүүлж, дараа нь Английн Брайтон, Испанийн Севилья, Францын Страсбург клубүүдэд тоглосны эцэст Стэмфорд Бриджид ирж байна.
Шинэ дасгалжуулагч Шаби Алонсогийн удирдлагад бэлтгэлээ эхлүүлэх Барко нь энэ зуны наймаагаар Челсигийн эгнээнд Морган Рожерс, Максенс Лакруа, Марко Палестра, Дэнни Уэлбек болон Валентин Барко нэгдэж байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн