Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

1024 бөх барилдуулах нь Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчинө

1024  бөх барилдуулах нь Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчинө
Нийтэлсэн 8 минутын өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой тохиож байгаа учраас МҮБХ-оос Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлж, хороо 1024 бөх барилдуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ 3 өдөр барилдааныг зохион байгуулахаар болсон юм.
Тэгвэл Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулах шийдвэр нь ч хуулийн зөрчилтэй байна. Учир нь Үндэсний их баяр наадмын тухай хуулиар тэгш ойгоор 10 жил тутам 1024 бөх барилдуулна гэж заасан байдаг. Үндэсний их баяр наадмаар Тулгар төрийн, Их Монгол Улс байгуулагдсаны, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны, Ардын хувьсгалын ой гэж дөрвөн ойг хамтатган хэлдэг. Тиймээс алийг нь тэгш ой гэж үзэх вэ гэдэг дээр ч маргаан дагуулж байгаа. Хэрвээ ой бүрийнхээ тэгш жил 1024 бөх барилдуулна гэвэл 10 жил гэдэг хуулийн хязгаар хэрэгжих ямар ч боломжгүй юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэгш ой гэж Ардын хувьсгалын ойг тэмдэглэж, 1024 бөх барилдуулж ирсэн. Ганцхан удаа буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 1024 бөх барилдуулж байсан билээ. Өөрөөр хэлбэл, манай улс дээрх 4 ойгоос Ардын хувьсгалын ойг тэгш ой хэмээн үзэж 1024 бөх барилдуулж ирсэн юм. Хамгийн сүүлд Ардын хувьсгалын 100,101 жилийн ойг хамтатган тэмдэглэхдээ буюу 2022 онд 1024 бөх барилдуулж байсан. Харин энэ жил Их Монгол Улс байгуулагдсны 820 жилийн тэгш ойг тохиолдуулан 1024 бөх барилдуулах шийдвэр гаргалаа. Тэгвэл энэ нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан 10 жил тутам 1024 бөх барилдуулна гэсэн хуулийг зөрчиж байгаа юм. Хамгийн сүүлд 2022 1024 бөх барилдуулж байсан гэхээр 4 жилийн дараа дахин 1024 бөх барилдуулахаар болж байгаа юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд:
9.1.Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана гэж заасан.
Хуулиар 1024 бөх барилдуулах боломжгүй байсан учраас П.Сайнзориг нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, Ерөнхийлөгчийн зарлигаар 1024 бөх барилдуулахаар төсөл өргөн барьсан ч УИХ дэмжээгүй. Тиймээс 1024 бөх барилдуулах хууль эрх зүйн орчныг УИХ бүрдүүлээгүй гэсэн үг. Гэтэл наадам зохион байгуулах хороо хуулиас давсан шийдвэр гаргаж, 1024 бөх барилдуулахаар болов.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн