Open iToim app
Улс төр | 1 мин уншина

ТББХ: Н.Мягмарыг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилохыг дэмжлээ

ТББХ: Н.Мягмарыг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилохыг дэмжлээ
Нийтэлсэн 0 минутын өмнө
СЕХ-ны даргаар Н.Мягмарыг томилох саналыг УИХ-ын дарга С.Бямбацогт оруулж өнөөдөр өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэн дэмжлээ. Өчигдөр түүнийг СЕХ-ны гишүүнээр томилсон юм.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаа өгснөөс хойш СЕХ-ны даргыг томилоогүй байсан юм. Хуулиар СЕХ-ны даргыг УИХ-ын дарга санал болгон томилуулдаг.
Н.Мягмар нь Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан.
Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй нэгэн юм. Түүний товч намтраас танилцуулбал,
-1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
-2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
-2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
-2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
-2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
-2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
-2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
-2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
-2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай юм байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн