Open iToim app
Улс төр | 1 мин уншина

АН-ын бүлэг СЕХ-ны даргыг томилох асуудлаар нэг хоногийн завсарлага авлаа

АН-ын бүлэг СЕХ-ны даргыг томилох асуудлаар нэг хоногийн завсарлага авлаа
Нийтэлсэн 1 минутын өмнө
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар СЕХ-ны даргаар Н.Мягмарыг томилох асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, УИХ-ын дарга нэг хоногийн завсарлага өглөө.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Сонгуулийн ерөнхий хороо бол ардчилсан тогтолцооны чухал байгууллага. Энэ жил СЕХ-ны 9 гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. УИХ дахь АН-ын бүлгээс СЕХ-ны гишүүнийг бүрдүүлж байж СЕХ-ны даргыг томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс энэ томилгоон дээр 3 хоногийн завсарлага хүсэж байна. Өнөөдөр 09.00 цагт ТББХ-ны хурлыг хийгээд чуулган руу оруулаад ирж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт: СЕХ-ны хугацаа дууссан 6 гишүүнийг томилсон. Нэг гишүүний хугацаа дууссан. 2027, 2028 оны чухал сонгуулийг СЕХ зохион байгуулна. Даргагүй хагас жил явчихлаа. Тиймээс даргыг хурдан томилъё гэж байгаа. Тиймээс та бүхэн ярилцах шаардлагатай бол нэг өдрийн завсарлаг өгье. АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн