Open iToim app
Эрх зүй | 2 мин уншина

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал П.Анхтуяаг баривчилжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал П.Анхтуяаг баривчилжээ
Нийтэлсэн 4 минутын өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр өнгөрсөн сарын 29-ний өдөр ажилласан байна.
Шалгалтын үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар түүнийг баривчлан, үргэлжлүүлэн шалгахаар болжээ. П.Анхтуяаг бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр баривчилсан байна. Уг хэрэгт зөвхөн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч П.Анхтуяа бус, түүний удирдлагын баг бүхэлдээ холбогдоод байгаа аж. Одоогийн байдлаар, Захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргал, Мэс заслын эмч С.Отгонбаяр нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
П.Анхтуяаг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат томилуулсан гэгддэг.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл
1. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн