Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшинг чөлөөлж, төслийн зохицуулагчаар томилжээ.
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоороо А.Амартүвшинг 2024 оны аравдугаар сарын 15-нд томилж байсан. Тэгвэл Х.Нямбаатар ажлаа өгч, шинэ засаг дарга Б.Пүрэвдагва томилогдсон ч өмнөх багийг халж, солихгүй хамтран ажиллана гэж мэдэгдээд байсан. Тэгвэл өмнөх Засаг дарга Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан А.Амартүвшинг чөлөөлж төслийн зохицуулагчаар томилжээ.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва 2 орлогч, төслийн 5 зохицуулагчтай ажиллахаар болсон. Ингэхдээ Засаг даргын нэгдүгээр орлогчоор Б.Мөнхбат, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилсон бол өмнөх хоёрдугаар орлогч А.Амартүвшинг Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчаар томилсон байна. Бусад зохцуулагч салбар бүрийг хариуцан ажиллах аж.
-Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагчаар ЧД-ийн Засаг дарга Н.Мандуул,
-Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа,
-Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагчаар УБ хотын Захирагчийн Ажлын албаны дарга Г.Батзориг,
-Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа нар хариуцан ажиллана.