Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Ерөнхий сайд Н.Учрал С.Шаарийбууд 3 өрөө байр бэлгэлжээ

Ерөнхий сайд Н.Учрал С.Шаарийбууд 3 өрөө байр бэлгэлжээ
Нийтэлсэн 3 минутын өмнө
2006 онд Малайз улсад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа онц хэрцгийгээр бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн аав МИУС-ийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Шаарийбуу олон жил хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр явж байгаа.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал түүнд 3 өрөө байр өгчээ. Тэрээр news.mn-д өгсөн ярилцлагадаа "Ерөнхий сайд Н.Учрал Баянхошуунд Азийн хөгжлийн банкны тусламжаар барьж байгаа байранд 3 өрөө байр өгч, түлхүүр гардууллаа. Төрдөө баярлалаа. Би олон жил дотогшоо нурж амьдарсан. Өнөөдөр л гадагшаа уйлж үзлээ. Амьдар гэдэг баян шүү дээ. Ард түмэндээ их баярладаг. Би олон удаа олон төрийн хүмүүстэй уулзаж, захидал явуулж байсан. Ерөөсөө шийдэгдээгүй 21 жил болсон. Гэтэл өнөөдөр манай төр амьдралын байдлыг минь хараад шийдвэр гаргаж өглөө" гэжээ.
Тэрээр Ерөнхий сайд Г.Занданшатар байхад буюу өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газарт хандан тусламж хүсэж байсан билээ. Учир нь иргэний хувиар Малайзын шүүхэд хандахад хүчин мөхөсдөж байгаа тул Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг хүсч хандаж байсан билээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн