Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Б.Найдалаа: 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулна

Б.Найдалаа: 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулна
Нийтэлсэн 3 минутын өмнө
ХҮН намын зөвлөлөөс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх томоохон төслийн талаар мэдээлэл өглөө. Таван аймагт нийт 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулсан бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар болжээ. Тус төсөл нь эрчим хүчний салбарын реформын эхлэл төдийгүй сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, шинэ эх үүсвэр бий болгох, улмаар эрчим хүчний өртгийг бууруулах зорилготой юм.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Эрчим хүчний үнэ, тарифыг нэмэхээс илүүтэйгээр өртгийг бууруулах чиглэлд бид ажиллаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, цаашдаа эрчим хүчний экспортыг хөгжүүлэн, бүс нутгаа хангах хэмжээний үйлдвэрлэл бий болгох боломжтой салбар бол эрчим хүч гэж үзэж байгаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор таван аймагт нарны цахилгаан станц байгуулах юм. Бид нээлттэй сонгон шалгаруулалт буюу аукцион зарласнаас хойш 42 хоногийн дотор хөрөнгө оруулагчдаа тодруулж чадлаа. Ингэснээр бид шинэ эх үүсвэрүүдтэй болж байна. Нийт 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар шахуу хуваарьтай ажиллах юм. Хөрөнгө оруулагчдыг дэмжих зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулах болно.
Энэхүү төсөл нь хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжиж байгаа бөгөөд эрчим хүчний тариф хямд байх болно. Энэ нь эрчим хүчний дундаж үнийг бууруулахад ч чухал нөлөө үзүүлнэ.
Өнөөдөр эрчим хүчний салбар алдагдалтай, өр төлбөртэй байна. Яг одоо ажилчдын цалинг нэмэх тухай бус, цалингаа хугацаанд нь тавьж чадах тухай яригдаж байгаа. Тиймээс жагсаал, шаардлагатай холбоотой асуудлаар Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй дахин уулзаж, ярилцах болно.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн