Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Төв аймгийн Баяндэлгэр суманд Мал аж ахуйн цогцолбор байгуулах түүхэн төслийг эхлүүллээ

Төв аймгийн Баяндэлгэр суманд  Мал аж ахуйн цогцолбор байгуулах түүхэн төслийг эхлүүллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 минутын өмнө
Монгол Улсын мал аж ахуйн салбарын хөгжилд өнөөдөр шинэ хуудас нээлээ. Энэ түүхийг NomadicHUB Academy "ХААИС" Мал аж ахуй, биотехнологийн их сургууль эхлүүлэв.
“Нүүдэлчдийн зангилаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” НҮТББ, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуй, биотехнологийн их сургууль хамтран Төв аймгийн Баяндэлгэр суманд мал аж ахуйн үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээ, инновацийг нэгтгэсэн Мал аж ахуйн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
NomadicHUB Holding-ийн харьяа үхрийн фермийн цогцолборыг түшиглэн байгуулагдах энэхүү төсөл нь:
▪️ Мал аж ахуйн үйлдвэрлэл
▪️ Сургалт, дадлага
▪️ Эрдэм шинжилгээ, судалгаа
▪️ Инноваци, технологийн хөгжил
▪️ Чадварлаг боловсон хүчин бэлтгэх тогтолцоо зэргийг цогцоор нь хөгжүүлсэн Монгол Улсын анхны жишиг төвүүдийн нэг болох зорилготой юм.
Энэхүү төсөл нь зөвхөн барилга байгууламж бус, харин мэдлэг, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, инновацийг уялдуулсан, тогтвортой хөгжлийн шинэ загварыг бий болгох стратегийн ач холбогдолтой алхам юм.
Монголын мал аж ахуйн салбарын ирээдүйг бүтээх их үйлсэд эрдэмтэн судлаачид, багш нар, оюутнууд, хувийн хэвшил болон нийгмийн хариуцлагатай байгууллагуудын хамтын оролцоо нэгдэж байна.
undefined
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн