Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Их долоогийн удирдагчид Трамп, Зеленский нарын уулзалтын дараа энхийн хэлэлцээрт өөдрөг хандаж байгаагаа илэрхийлэв

Их долоогийн удирдагчид Трамп, Зеленский нарын уулзалтын дараа энхийн хэлэлцээрт өөдрөг хандаж байгаагаа илэрхийлэв
Нийтэлсэн 0 минутын өмнө
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй маш сайн уулзалт хийснийхээ дараа Оросыг Украинтай энхийн хэлэлцээр байгуулах ёстой гэж мэдэгдэв. Түүний энэхүү байр суурь нь Их долоогийн орнуудын удирдагчдад өөдрөг хүлээлт төрүүлж, дайныг зогсоох тохиролцоонд хүрч магадгүй гэсэн найдварыг нэмэгдүүллээ.
Тав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайны асуудлаарх энэ удаагийн эерэг уур амьсгалтай уулзалт нь өнгөрсөн жил Цагаан ордны Зууван танхимд болсон Трамп, Зеленський нарын уулзалтаас эрс ялгаатай байв. Тухайн үед Трамп Зеленскийд Оростой хийх энхийн хэлэлцээнд Украинд хангалттай хөшүүрэг байхгүй гэж хэлж байсан юм.
Зеленский болон Европын холбоотнууд энэ долоо хоногт Францын Эвиан-ле-Бэн хотод болсон Их долоогийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын гүнд амжилттай ажиллагаа явуулснаар фронтын нөхцөл байдал сайжирсныг Трампт ойлгуулахыг зорьжээ.
Трамп Украины дайныг дуусгахын төлөө чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдсэн ч Москвад шахалт нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Германы канцлер Фридрих Мерц Трампын дайныг зогсоох тухай мэдэгдлийг сайшаав. “Тэр хамтран ажиллах хүсэлтэй байсан. Мөн маш анхааралтай сонсож байгааг нь би харсан. Энэ нь Европ, Америк хамтдаа дайныг дуусгахын төлөө бүхнийг хийж чадна гэсэн тодорхой хэмжээний өөдрөг үзлийг надад төрүүлж байна” гэж Мерц мэдэгджээ.
Трамптай хийсэн хамтарсан уулзалтын дараа Зеленський Ройтерс агентлагт хэлэхдээ Их долоогийн удирдагчид Орос дайнд ялалт байгуулж чадахгүй байгаа гэдэг дээр санал нэгдсэн гэжээ. Мөн тэд Оросын газрын тосны экспорт, банкны салбар, цэргийн үйлдвэрлэлд чиглэсэн нэмэлт хориг арга хэмжээний талаар ярилцаж, Москваг хэлэлцээний ширээнд суулгах асуудлыг хэлэлцсэн байна.
Украины төрийн өмчит “Суспильне” телевизийн мэдээлснээр Зеленський мягмар гарагт Трамптай дахин уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн