Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Сэлбэ 20 минутын хот төслийг нийслэлийн төсвөөс тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж дуусгана

Сэлбэ 20 минутын хот төслийг нийслэлийн төсвөөс тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж дуусгана
Нийтэлсэн 2 минутын өмнө
Нийслэл хэд хэдэн мега төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь Сэлбэ 20 минут хот. Тус бүтээн байгуулалтыг хийхээр нийслэл 500 сая ам.долларын бонд босгосон. Бондын гүйлгээ 2024 оны арванэгдүгээр сард хийгдэж Монголбанкны дансанд байршсан байна. Тухайн үеийн ханшаар тооцоход 500 сая ам.доллар буюу 1,723.9 их наяд төгрөг босгожээ. Үүнээс 100 сая ам.долларыг үлдээн арилжааны банкнуудад хуваан байрлуулсан байна.
Гэвч Сэлбэ төслийн зөвхөн орон сууцны барилга угсралтын гэрээний дүн 1,857.6 их наядаар гэрээ байгуулсан нь нийслэлийн бонд дээр дахин 133.7 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж байж энэхүү барилга байгууламжийг дуусгахаар байгаа аж.
Энэ дүн гэхдээ зөвхөн орон сууцны барилга байгууламжийг дуусгах дүн бөгөөд гадна тохижилтийн ажил 87, гадна инженерийн шугам сүлжээнд 202, инженерийн дэд бүтэц, эх үүсвэрт 98, төслийн бэлтгэл ажилд 3.7, ТЭЗҮ зураг төсөлд 20, өндөржилтийн газар шорооны ажилд 63 тэрбум нийт 388 тэрбум төгрөгийн ажил мөн дахин нийслэлийн төсвөөс гарч байж төслийг бүрэн дуусах аж. Төслийн бэлтгэл үед 158 га газрын 2206 нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 408 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлт хийжээ.
Одоог хүртэл гарсан, цаашид гарах нийслэлийн зардлыг бодоход газар чөлөөлөлтийн 408, төслийн инженерийн дэд бүтцэд 388, орон сууцны барилга байгууламж дуусгахад 133 буюу нийт 929 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс гарч байж төсөл бүрэн хэрэгжиж дуусахаар байна. Үүн дээр бондыг хэрэв сунгах бол бондын хүүгийн зардал нэмэгдэхээр байна. Нийслэлийн бондын хугацаа 2027.8 сард дуусах бөгөөд 500 сая ам.долларыг бүтэн төлөх шаардлага үүсэх ба энэ дүн одоогийн ханшаар тооцоход 1,788.1 их наяд төгрөгийн төлөлт хийнэ. Гэвч орон сууцны ашиглалтад орох хугацаа 2027 оны эцсээс орж эхлэх тул орон сууцны борлуулалт хийж энэхүү бондыг төлөх боломжгүй болсон тул бондыг дахин санхүүжүүлж хугацааг сунгах хэлцлийг сангийн яамтай нийслэл хийгээд эхэлсэн байна.
Сэлбэ төслийн барилгын босох өртөг 3,470 сая төгрөг болж байгаа бөгөөд энэ дүнд газар чөлөөлөлт, гадна тохижилт, гадна инженерийн шугам сүлжээний дүн ороогүй зөвхөн орон сууцны барилгын өртөг болно. Нийслэлийн төсвөөс гарсан зардлыг алдагдалгүй болгохын тулд багадаа 1 м.кв нь 4.8 сая төгрөгөөр борлуулах аж. Орон сууцны барилгын нэг м кв-ын босох өртөг хувийн хэвшлийн босох өртгөөс 30 орчим хувиар өндөр байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн