Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Ц.Идэрбат: Энэ сарын 20-иос САТ-1 шүлхийн эсрэг вакцин хийж эхэлнэ

Ц.Идэрбат: Энэ сарын 20-иос САТ-1 шүлхийн эсрэг вакцин хийж эхэлнэ
Нийтэлсэн 1 минутын өмнө
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат шүлхий гараад байгаа бүх нутгуудад ажиллаад иржээ. Өвчлөлийн нөхцөл байдал болон вакцины талаар мэдээлэл өглөө.
САТ-1 хэлбэрийн шүлхийн вакциныг ОХУ, БНХАУ-аас авах бөгөөд эхний ээлжид БНХАУ-аас энэ 7 хоногт эхний ээлжин вакцинуудыг оруулж ирэх аж. Ингээд ирэх сарын эхээр вакцинжуулалт хийж дуусгахаар төлөвлөж байгаа талаар салбарын сайд хэллээ. Шүлхий туссан үхрийг устгалд оруулдаг бөгөөд Засгийн газраас нөхөн төлбөрийг шуурхай шийднэ гэлээ.
Тэрээр “Шүлхийн тархалтыг вакцинаар л зогсооно. Гэхдээ хоёрхон газар үйлдвэрлэдэг учраас оочир дараалал, захиалга маш их байна. Бид ОХУ, БНХАУ-д санал тавьсан. ОХУ долдугаар сарын 10 гэхэд эхний сая тунг үйлдвэрлэлээс гаргаж, нийлүүлнэ гэсэн. БНХАУ-аас өнөөдөр эхний дээж нь ирж байна. Гурав дахь өдрөөс татаж авна. Зургадугаар сарын 20 гэхэд вакцинжуулалтаа эхлүүлээд долдугаар сарын 3,4 хавьцаа дуусгаад 14 хоногийн дотор дархлаа үүснэ гэж байгаа.
Шүлхий өвчин 7 хэвшилтэй. Үүнээс О хэвшлийн вакцин манайд гардаг бөгөөд энэ төрлийн вакциныг хийдэг. Одоо бол О хэлбэр дээр нэмээд САТ-1 хэвшлийн шүлхий нэмэгдсэн. Сэлэнгэ, Төв аймагт О хэлбэрийн шүлхий. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хонинд гарсан. Баян-Өлгий, Ховд аймагт гарсан шүлхий САТ-1 хэлбэрийнх” гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн