Open iToim app
Улс төр | 2 мин уншина

МАН-ын бүлэг: Хаврын чуулганд багтаан Нийгмийн даатгалын шинэчлэлийн хуулийг батална

МАН-ын бүлэг: Хаврын чуулганд багтаан Нийгмийн даатгалын шинэчлэлийн хуулийг батална
Нийтэлсэн 4 минутын өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. УИХ-ын хэлэлцэж байгаа хуулиудыг хаврын чуулганд багтаан батлах ёстой гэж үзжээ. Хаврын чуулганыг долдугаар сарын 3-нд хаах аж.
Нэг, УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлах хууль, тогтоолын төсөл, үзэл баримтлал, дарааллыг хэлэлцлээ. Тухайлбал, Бизнесийн эрх чөлөөний тухай, Татварын тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулиудыг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхийг бүлгийн гишүүд дэмжжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд олон жил ажилласан бол илүү тэтгэвэр тогтоох, баталгаат тэтгэврийн зохицуулалтыг тусгах зорилготой хуулийн төсөл юм. Хуулийг шинэчилснээр тэтгэврийн насны 504 мянган иргэний тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэхээр хуульд тусгасан байна. Мөн тэтгэврийн хуримтлал, хувийн нэмэлт тэтгэврийн бодлогыг хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна.
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, хүнд суртлыг бууруулж, цахимжуулах нь бизнесийн эрх чөлөөг олгох чухал хууль гэдгийг онцлов. Түүнчлэн Уур амьсгалын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай гэлээ. Хуулийг баталснаар эрчим хүчний өөрчлөлт, ногоон хөгжлийг дэмжих гарцыг нээнэ гэв. Мөн УИХ-ын тухай хууль, Татварын тухай хуулиудыг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд дэмжжээ.
Хоёрт, Газрын тосны тухай асуудлыг хэлэлцэж, газрын тосны үйлдвэрт шаардлагатай түүхий тос олборлолтыг нэмэгдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Анх байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэх, жилд олборлох түүхий газрын тосыг 1.5 сая тоннд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Энэ нь манай улсад байгуулж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай газрын тосны хэмжээтэй дүйж байгаа гэв. Цаашид нэмэлт хөрөнгө оруулалт хийж, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх асуудал үүнд багтаж байгаа.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн