Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хятад улс Тайваньд айлчилсан Шинэ Зеландын парламентын дөрвөн гишүүний зорчих эрхийг хоригложээ

Хятад улс Тайваньд айлчилсан Шинэ Зеландын парламентын дөрвөн гишүүний зорчих эрхийг хоригложээ
Нийтэлсэн 16 минутын өмнө
Хятад улс Тайваньд айлчилсан Шинэ Зеландын парламентын дөрвөн гишүүнийг нэг жилийн хугацаанд улсдаа нэвтрэхийг хориглосон тухай Шинэ Зеландын Гадаад хэргийн яам мэдээллээ. Энэ нь Хятад улс Шинэ Зеландын парламентын гишүүдэд ийм төрлийн хориг арга хэмжээ авсан анхны тохиолдол болж байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, парламентын гишүүд өнгөрсөн тавдугаар сард Тайваньд хийсэн айлчлалаасаа буцаж ирсний дараа энэхүү хоригийн талаар мэдсэн байна. Хятадын Элчин сайдын яамны зүгээс уучлал хүсвэл хоригийн хугацааг багасгах эсвэл бүрэн цуцлах боломжтой гэж мэдэгджээ.
Гэвч Тайваньд айлчилсан Шинэ Зеландын парламентын гишүүдэд зорчих хориг тавьсан нь анхны тохиолдол бөгөөд энэ нь Гадаад хэргийн сайд Уинстон Питерсыг ч гайхшруулсан гэж яамны төлөөлөгч мэдэгджээ. Тэрээр "Шинэ Зеландын парламентын гишүүд Тайваньд хэдэн арван жилийн турш айлчилж ирсэн бөгөөд ийм айлчлал нь манай улсын "Нэг Хятад" бодлоготой зөрчилддөггүй" гэж онцолсон байна.
Тавдугаар сарын айлчлалд эрх баригч эвслийн гишүүд болох Морин Пью, Дэвид Уилсон, Лора Макклюр болон сөрөг хүчний Хөдөлмөрийн намын гишүүн Данкан Уэбб нар оролцжээ.
undefined
Шинэ Зеланд улс 1972 онд Бээжинтэй албан ёсны дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш "Нэг Хятад" бодлогыг баримталж ирсэн. Энэ нь Хятадад ганцхан хууль ёсны засгийн газар байдаг гэсэн Бээжингийн байр суурийг дипломат түвшинд хүлээн зөвшөөрдөг гэсэн үг юм. Иймээс Шинэ Зеланд зөвхөн Бээжинтэй албан ёсны харилцаатай бөгөөд Тайпэйтай дипломат харилцаагүй. Гэсэн хэдий ч тус улс бусад олон орны адил Тайваньтай тогтмол харилцаа, солилцоог хадгалсаар ирсэн юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн