Open iToim app
Спорт | 2 мин уншина

МУГТ Б.Баасанхүү нэг жил 11 сарын дараа дэвжээндээ эргэн ирнэ

МУГТ Б.Баасанхүү нэг жил 11 сарын дараа дэвжээндээ эргэн ирнэ
Нийтэлсэн 1 минутын өмнө
“Улаанбаатар Их дуулга 2026” тэмцээн нь ирэх Олимпын наадмын эрхийн оноо олгож эхлэх тэмцээн билээ. Дараагийн олимпын наадамд хүрэх жинхэнэ өрсөлдөөн Улаанбаатар хотоос эхлэн Улаанбаатар хотод өндөрлөнө.
Энэ удаагийн тэмцээн зургаадугаар сарын 19–21-нд гурван өдрийн турш болно. Тэмцээний нэг өдрийн тасалбарын үнэ 30-55 мянган төгрөгөөр худалдаалагдах ба 13 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Өмнө жил Улаанбаатар их дуулгад 28 орны 236 тамирчин өрсөлдөж байсан бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 62 орны 487 тамирчид мэдүүлгээ өгчээ.
Манай улс зохион байгуулагч орны хувьд 54 тамирчнаа өрсөлдүүлнэ. Харин эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд олимпын мөнгөн медальт, дэлхийн болон азийн аварга, МУГТ Б.Баасанхүү барилдана.  Тэрээр хамгийн сүүлд 2024 оны долдугаар сарын 27-нд Парисын олимпод барилдсан ба нэг жил 11 сарын дараа дэвжээндээ эргэн ирж байна. Улаанбаатарын татамд уг жинд манай улсаас Б.Баасанхүүгээс гадна өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт, азийн аварга, ОУХМ Ж.Анударь, залуучуудын дэлхийн аварга болон насанд хүрэгчдийн азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Г.Наранцэцэг, залуу мастер Л.Булган нар хүч үзнэ.
Япон улсын жүдо бөхийн шигшээ албан ёсоор мэдүүлгээ өглөө
Үзэгчдийн хамгийн их хүлээж байсан Япон улсын тамирчдын нэр албан ёсоор тэмцээний мэдүүлэгт орж ирлээ. Сарын өмнө Бүх Японы жүдо бөхийн холбоо энэхүү тэмцээнд барилдах тамирчдынхаа нэрсийг албан ёсны цахим хуудастаа оруулсан. Гэхдээ тамирчдын нэрийг албан ёсоор өгөөгүй байсан юм. Өчигдөр өгсөн албан ёсны мэдүүлэгт Японы шигшээ багаас эрэгтэй, эмэгтэй нийт 14 жүдоч барилдахаар болжээ.
Эрэгтэйчүүдийн -60 кг жинд Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга Нагаяма Рюүжү, -66 кг-д Такэока Такэши, -73 кг-д Танака Рюүга, -81 кг-д Ойно Юүхэй, -90 кг-д олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Азийн хошой аварга Мүрао Санширо, -100 кг-д Масүчи Рёотаро, +100 кг-д Накано Канта нар барилдана.
undefined
Харин эмэгтэйчүүдийн -48 кг-д дэлхийн мөнгө, хос хүрэл медальт, Азийн аварга Кога Вакана, -52 кг-д Олимп, дэлхийн аварга Абэ Ута, -57 кг-д Омори Акари, -63 кг-д Кажү Харүка, -70 кг-д Танака Шихо, -78 кг-д Икэда Курэна, +78 кг-д Арай Мао нар хүч үзэхээр болжээ.
Японы шигшээ баг нь дэлхийн жүдо бөхийн хамгийн хүчирхэг багуудын нэгт тооцогддог бөгөөд энэхүү бүрэлдэхүүн нь залуу болон туршлагатай тамирчдын хослолоор бүрдсэн байна. Тэд ирэх тэмцээнд медалийн төлөө өрсөлдөх гол багуудын нэгээр нэрлэгдэж байгаа юм.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн