Аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш зээлийн хүртээмж, зориулалтын ашиглалттай холбоотой шүүмжлэл тасраагүй. Ялангуяа зээлийн эх үүсвэр цөөн тооны зээлдэгчид төвлөрч, жижиг, дунд бизнесүүдэд хүрэхгүй байна гэсэн гомдлыг салбарынхан удаа дараа гаргаж, зээл авсан аж ахуй нэгжүүдийн мэдээллийг ил тод болго гэсэн хүсэлтийг Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын яамд хүргүүлж байв.
Энэ дагуу зээл олголтыг түр хугацаанд зогсоож, Сангийн яам, Монголбанк, арилжааны банкууд болон мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын үр дүнд аялал жуулчлалын салбарыг дэмжих зээлийн хөтөлбөрийг сайжруулж боловсронгуй болгох хэд хэдэн зөвлөмж өгчээ.
Тухайлбал, нэг зээлдэгчид олгох зээлийг дээд хэмжээг бууруулж, илүү олон аж ахуй нэгжийг хамруулах зохицуулалт хийнэ. Харин бүрэн зогсоох эсвэл санхүүжилтийн гэрээг цуцлах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй учраас шалгалтын явцад түр хугацаанд саатаад байсан зээлийг хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.